Дэлхийд

Умард туйлын хүйтэн агаар АНУ-ыг нөмрөөд байна

Умард туйлын хүйтэн агаарын урсгал ойрын өдрүүдэд Канад, АНУ-ыг нөмөрснөөс түүхэнд байгаагүй их хүйтэн болж байна. Канадыг дайран гарсан хүйтэн агаар одоо АНУ-ын дундад өрнөдийг нөмөрч, удахгүй зүүн эрэгт хүрэх ажээ. Үүний улмаас зарим бүс нутагт 30 см цас орж, агаарын температур Цельсийн -23-аас -40 хэмийн хооронд хэлбэлзэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон их цасны улмаас хоёр хүний амь үрэгдсэн тухай мэдээлжээ.

Өнөөдөр буюу Лхагва гарагт хамгийн хүйтэн өдөр болох тул албан байгууллагууд, сургуулиуд хаалгаа барьж, агаарын нислэгүүд цуцлагджээ. Америкийн гурав дахь том хот болох Чикагод Антарктидын зарим хэсгээс ч илүү хүйтрэхийг анхааруулсан байна. Иллиноис, Мичиган, Уисконсин зэрэг мужуудад онц байдал зарлаж, иргэдийг ажилдаа явалгүй гэртээ байхыг зөвлөжээ. Чикаго даяар 160 дулаацах байр нээсэн байна. Энэ хотод агаарын температур Цельсийн -27 хэм хүрч, хүйтрэлтийн дээд амжилт тогтоох ч салхины улмаас -40, -50 хэмийн хүйтэн мэт мэдрэмж төрүүлэхийг анхааруулжээ.

Бүс нутгийнхаа агаарын тээврийн гол зангилаа болдог Чикагод 400 орчим нислэг цуцлагдсан байна. Хэвийн үед Умард туйлын атмосферт түгжигдэж байдаг агаарын хүйтэн урсгал өөр бүс нутгууд руу шилжсэн нь цаг уурын дулааралтай холбоотой гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Харин цаг уурын дулааралд итгэдэггүй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Цаг уурын дулаарал нь хааччихваа? Түргэн эргээд ирээч, бидэнд чи хэрэгтэй байна” хэмээн твиттер хуудсандаа хошигнон бичжээ.

download-1 Умард туйлын хүйтэн агаар АНУ-ыг нөмрөөд байна

Эх сурвалж: AFP

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close