Он гарснаас хойш хүүхдийн мөнгө авдаг зарим хүүхдийн мөнгө орохгүй байна гэх гомдол их байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүүхдийн мөнгийг нөхөж олгохгүй байх журам гаргасан байна. Түүнчлэн нэг сард 912 мянган хүүхдэд буюу нийт хүүхдийн 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа тухай Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс мэдэгдсэн байна.
Сүүлийн үед амьжиргааны үнэлгээгээ дахин хийлгэх хүсэлт иргэдээс маш их ирэх болж. Үүнээс шалтгаалаад хүүхдийн мөнгө авах ёстой хүүхдийн тоо 912 мянгаас бага зэрэг давжээ. Өмнөх үнэлгээ буруу хийгдсэн бол тухайн айл хүүхдийн мөнгө авах ёстой 80 хувийн босгонд хүрсэн гэсэн үнэлгээ авч хүүхдийн мөнгө авах тохиолдол ч байгаа гэнэ.
Зарим хүүхдийн мөнгө орохгүй байгаа нь дахин үнэлгээ хийж байгаатай холбоотой аж. Дахин үнэлгээ хийгээд амьжиргааны төвшин 80 хувиас дээш байвал хүүхдийн мөнгөнөөс хасагдана гэсэн үг. Түүнээс хэвийн журмаар олгогдож байсан хүүхдийн мөнгийг олгохгүй байна гэсэн асуудал байхгүй гэдгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд хэлж байна.
Ээжүүд харъяа халамжийн байгууллагаасаа хүүхдийн мөнгө ямар шалтгаанаар орохгүй байгааг тодруулахад “санхүүжилт дууссан. Дөрөвдүгээр сард нөхөж олгоно” гэх хариу өгсөн байна.