Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нарын гэр бүлд 3 ихэр хүүхэд мэндэллээ. Ө.Энхмандах гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 2 хүү, 1 охин төрүүлсэн бөгөөд өмнө нь хүү, охин хоёртой байжээ.
Одоо эх хүүхдүүдийн бие нь сайн, Улаанбаатар хотод ЭХЭМҮТөвд байгаа юм. Аав ээж нь гурван ихэртээ Хөхгэрэл, Хөхбудан, Хөхнүдэн хэмээх нэрийг хайрлажээ. С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нар Хүрмэн суманд ажиллаж амьдардаг бөгөөд сар шинийн босгон дээр ийнхүү ам бүл нэмэгдэж хил манах 2 хүү, гал манах 1 охинтой болжээ.
Өмнө нь тус аймгийн Гурвантэс сумын нэгэн гэр бүлд бас гурван ихэр төрж байжээ.
2019 он гарснаар хамгийн анхны 3 ихэр энэ гэр бүлд мэндэлсэн ба өнгөрсөн онд Өмнөговь аймгийн хэмжээнд 12 ихэр хүүхэд мэндэлсэн байна.
Өнгөрсөн жилийн анхны гурван ихэр хүүхэд Д.Энхтүвшингийн гэр бүлд төрсөн бөгөөд н.Мөнхгэрэл нь дөрөв дэх төрөлтөөрөө мөн 2 хүү, 1 охин төрүүлжээ.