Улсын Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд нь авлига, дарамтын хэрэгт холбогдон хорих 461 ангид саатуулагдсан явдал нь нийгэмд тодорхой хэмжээний бухимдал үүсгэж, авлигач түшмэлийг буруушаах хандлагыг бий болгож эхэллээ. Зарлан мэдээлэгч нь эсэргээр “од” болж байх шиг. Хэргийн зангилаа тайлагдаж, мэдээлэл үнэн байсан уу гэдгийг нотлох хугацааа тийм ч ойрхон харагдахгүй байх шиг.
Энэ хооронд авлигалд идэгдсэн улс орны нэр хүнд гадна талд ямархуу хэмжээнд хүртлээ буурах бол. Энэ асуулт харин нэлээд чухалд тооцогдох ёстой. Д.Дорлигжавын нэр холбогдсон хэрэг УЕП болон Хууль зүйн сайдын суудлаа монголын улстөрчид хэнд өгч байв. Цаашдаа ямар шалгуур тавьж, хэнд итгэж өгөх вэ?
Ганц энэ албан тушаалуудыг ч биш, ер нь төрийн өндөр албыг хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьсан хүмүүст биш, мэргэжлийн, төрийн ажлыг хувийн эрх ашигтаа хөтлөгдөж явуулдаггүй хүмүүст даатгах зөв гэсэн хатуу сануулгыг өгч эхэллээ.
Ч.Бямбаа, Д.Баясгалан нар хамтран энэ асуудлаар хэвлэлийн хурал хийсэн үеийн зураг 2014.12.14 өдөр УБ
Д.Дорлигжавтай холбоотой маргааныг 2014 оны 12 сард Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин сөхөн хөндсөн байдаг. Нэлээд эрт гарт нь орж ирсэн энэ баримтыг харин Х.Тэмүүжин хэсэг дарж байгаад өөрөө Хууль зүйн сайдаас огцрохынхоо өмнөхөн олон нийтийн сүлжээ, твиттерт дэлгэсэн байдаг юм.
Энэ өдрүүдэд Хууль зүйн сайд гэх энэ том албан тушаалыг Д.Дорлигжав УЕП-ын ажлаа өгч байгаад авсан. Харин Х.Тэмүүжин энэ өдрүүдийг хүртэл 4 сая долларын баримтаа хадгалаж байсан гэхээр түүнд асуудлыг нийтэд дэлгэхгүй байх, эсвэл дэлгэхээс эмээсэн, магадгүй тэр үед эрх барьж байсан АН-ынхаа нэр хүндийг ч бодсон байх гэх мэт шалтгаан байсан харагддаг. Юутай ч тэр өдрүүдэд 4 сая ам долларын асуудлаар одоо Д.Дорлигжавтай хамт хоригдож байгаа Ч.Бямбаа болон Голомт банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан нар ийн ярьж байжээ.
2014 оны арванхоёрдугаар сарын 14: Энэ өдөр Ч.Бямбаа хэвлэлийн хурал зарласан бөгөөд энэ хурал дээр Голомт банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан бас ирж оролцсон байдаг. Ингээд “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дарга гэж өөрийгөө танилцуулсан
Ч.Бямбаа: Х.Тэмүүжин гишүүний дэлгэсэн баримт дээрх “NRI” гэх компани нь одоогийн “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын эзэмшлийнх. Харин их хэмжээний вальют хүлээн авсан “Рекат” компани нь Ч.Бямбаагийнх. Би тухайн үед буюу “Алтан дорнод Монгол” компанийг С.В.Паушок хариуцдаг байх үед тус компанийн Тэргүүн дэд захирлын албыг хашиж байсан.
С.Паушок Арбитрын шүүхэд ялагдаад монголд үйл ажиллагаа явуулахад хэцүү болсон. Хуучин танилын хувиар мөн монголын татварын байгууллагатай монгол хүн харьцах нь ойлголцоход хялбар гэсэн үүднээс намайг Тэргүүн дэд захирлаар томилсон. 2011 оны дөрөвдүгээр сарын 28-нд надад итгэмжлэл хийж өгч, гэрээ байгуулсан.
Удалгүй С.Паушок Монголын Засгийн газартай учраа олж чадахгүй нь компаниа зарья гэдэг асуудлыг тавьсан. Энэ талаар би найз нөхөдтэйгээ ярилцаад “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авахаар болсон юм. Ингэхдээ 23 сая ам.доллараар уг компанийг авахаар болсон бөгөөд хоёр сая ам.долларын урьдчилгаа өгөхөөр болсон. Энэхүү гэрээг 2011 оны тавдугаар сарын 3-нд хийсэн. Ингээд урьдчилгаа болох хоёр сая ам.долларыг олохын тулд “Голомт” банкнаас зээл авч, С.Паушокт төлсөн.
Энэ хуулган дээр байгаа хоёр сая ам.доллар бол миний С.В.Паушокт төлсөн мөнгийг одоогийн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдын компани буцаагаад “Голомт” банкинд төлсөн баримт юм. Мөн компанийн ажилчдын цалин болон татварыг яаралтай төлөх ёстой байсан учир би хувиасаа мөнгө гаргасан. Үүнийг Т.Ганболд нэгтгэн дөрвөн сая ам.доллар болгож төлсөн. Энд ямар нэгэн мөнгө угаасан, хээл хахуулийнн хэрэг болоогүй. Бизнесийн байгууллагуудын хоорон дахь арилжаа явагдсан хэмээн ярьсан нь хэвлэлийн хуудаснаа үлджээ.
Д.Баясгалан: Би энд Бямбаа захирлын хүсэлтээр ирсэн
Энэхүү хуралд “Голомт” банкны ТУЗ-ын дарга Д.Баясгалан ирж оролцсон нь хамгийн их сонирхол татаж байв. Ингээд Д.Баясгалан доорх тайлбарыг өгсөн байдаг.
Д.Баясгалан: Би энд Бямбаа захирлын хүсэлтээр ирсэн. Энд ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. Тухайн үед бидний зүгээс “Алтан Дорнод Монгол”-ыг шинээр худалдан авч байгаа эзэн “Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн шаардлага тавьсан. Эхний үед Ч.Бямбаа захирлын компани худалдан авах гэрээ байгуулсан ч сүүлд нь өөр хүн авсан. Өнөөдөр ийм асуудал яригдаж байгааг гайхаж байна.
Энд яригдаад байгаа гүйлгээний баримтууд ямар замаар гарсныг мэдэхгүй. Энэ зөвхөн арилжаа, наймаатай холбоотой гүйлгээ байсан болохоос бус ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг зохих газар нь хэлэхэд бэлэн байна.
Д.Дорлигжав: Бясгалан, Ганболд манай дүү гурав суугаад гэрээ байгуулаад хоёр сая долларыг төлсөн
Дөрвөн сая долларын тухайд түүх ингэж эхэлдэг юм. Алтан дорнод Монгол компанийн захирал Паушок гэдэг нөхөр Монголын Засгийн газартай алтын 68 хувийн татвар төлөхгүй ээ, би гадаадын хөрөнгө оруулагч гэж Олон улсын арбитр дээр маргаан үүсгэсэн байдаг юм. Тэгээд чи тогтвортой байдлын гэрээгүй учраас төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан.
Ингээд Паушок Эрдэнэтийн орлогч захирал байсан Бямбаа гэж хүнээр менежерээр томилоод, менежментын гэрээгээр миний үйлдвэрийг ажиллуулаад Монголын Засгийн газар, бусад газруудын өрийг барагдуулаад миний компанийг аваад яв гэсэн байдаг.
Гэтэл тэр компанийг ер ажиллуулаагүй. Хуучин эрүүгийн хэрэг үүсгэсэн гээд бүх тэрэг техникийг нь лацадчихсан, хөдөлгөдөггүй. Эрүүгийн хэргийг нь хэрэгсэхгүй болгочихоод байхад хүртэл тэрийг нь нээж өгдөггүй. Энэ алтны компанийг авах гэсэн хүмүүсийн л сонирхол байсан юм билээ л дээ.
Тэгээд Паушок за ер нь Монголд юм хийж болохгүй юм байна гээд компаниа зарахаар шийдсэн юм билээ. Яагаад “байна лээ” гэсэн бэ гэхээр одоо энэ асуудалд нэр нь холбогдоод байгаа Баатар гэж манай дүү банкнаас зээл авахаар, өргөдөл гаргаад хөөцөлдөж явсан.
Тэр нь юу вэ гэхээр Рекат Монголиа гэж уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг зардаг ийм компани байгуулаад Голомтоос зээл авах гэж хөөцөлдөж байсан. Голомтын захирал Баясгалан тэр үед манай дүүд хэлсэн байсан. Паушок компаниа зарна гэж байна. Тэгэхээр чамд зээл өгөхгүй. Паушокийн компанийг худалдаад авах юм бол зээл өгье.
Яагаад гэвэл манай банк энэ Алтандорнодоос маш их авлагатай. Манайх авлагаа маш хурдан авах хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ компани маш олон газар өртэй юм байна. Чи энийг худалдаад авах юм бол зээл өгье гэсэн байгаа юм. Тэгээд энэ гэрээ хүчин төгөлдөр батлагдаад, манай дүү Бямбаа эд нар Москва яваад Паушоктай уулзаад компанийг худалдан авахаар тохироод, төлбөрийн хугацааг тохирсон.
Паушок урьдчилаад хоёр сая доллар төл гэсэн болзол тавьсан юм билээ. Тэгээд ирээд Голомтоос авсан мөнгөөрөө хоёр сая долларыг Паушокт төлсөн. Ийм байж байтал Баясгалан гэв гэнэт зээл өгөхөө зогсоосон. Өө тэр Паушокийн компанийг бэлэн мөнгөөр худалдаад авах мөнгөтэй хүн олдлоо гэсэн. Тэр нь одоо энэ Ганболд.
Тэгэхээр зэрэг манай банк заавал өөрт чинь зээл өгөх гээд байх юм байхгүй. Барьцаа баталгаа нь олигтой байгаагүй юм уу хаашаа юм. Ямар ч байсан эрсдэл үүснэ гэж үзсэн байх, бэлэн мөнгөтэй хүн хүрээд ирлээ. Тэгээд ярьсан юмаа зогсооё гэж манай дүүд хэлсэн юм билээ. Нэгэнт зээл өгөхгүй гэж байгаа юм чинь тэгэхээс яахав дээ.
Тэгээд энэ Бясгалан, Ганболд манай дүү гурав суугаад за би энэ Паушок гэдэг хүнтэй уулзаад, гэрээ байгуулаад хоёр сая долларыг төлсөн байсан шүү. Тэгэхээр та эхлээд энэ хоёр сая долларыг манай дансанд хийгээд, банкны өрийг эргүүлж хаагаад энэ тооцоог дуусгах ёстой шүү гэж тохирсон байдаг юм.
Т.Ганболд:Алтан дорнод Монгол ХХК-ын хувьцааг 18 сая ам.доллараар авсан
Харин одоо дуулианыг дэгдээсэн Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд ийм юм ярьж байгаа.
Т.Ганболд: Алтан дорнод Монгол ХХК-ын хувьцаа худалдаж авсан гэрээний дүн бол 18 сая ам.доллар. 2011 оны 9 сарын 9-ны өдрийн гэрээ. Яг энэ мөнгөн дүнгээр би төлбөрөө хийсэн байгаа. Энэ гэрээн дотор Ерөнхий прокурор Дорлигжавын төрсөн дүүгийн тийм компанид 2 саяыг төлнө, 4 саяыг төлнө. Дахин нэмж тэдэн саяыг төлнө шүү гэсэн ямар ч нөхцөл болзол байхгүй. Энэ угаасаа компанийн тайлбан бланс дээр байж байдаг.
Тэгээд явж байтал хөндлөнгөөс ийм нөхдүүд гараад ирсэн. Их замын дээрэмчид гэдэг зохиолорхуу. Дундаас нь ийм нөхөд гараад ирсэн. Тэр нь Чангаагийн Бямбаа гэж хүн байгаа. Та бүгд мэдэхгүй байж магад. Өдрийн сонин дээр хоёр нүүр дүүрэн ярилцлага өгчихсөн. Алтан хараацайн үүрэнд гээд гоё гарчиг өгүүлчихсэн. Монголын ардчиллын алтан хараацай юм гэнэ ээ, Чангаагийн Бямбаа.
Дорлигжав бол өртэй болохоороо 2 сая доллар өгсөн гэж ярьж байгаа. Тэдний дүү хаана хэнд өртэй байх нь надад хамаа байхгүй шдээ. Хоёр сая долларыг нь бол данс андуурчихсан гэж хэлсэн. Яг та бид хоёрыг яриад сууж байхад данс руу орчихоогүй бол ороогүй байгаа. Тэр андуурагдсан хоёр сая доллар. Өнөөдрийг хүртэл.
Хоёр ч байтугай л мөнгө байгаа. Аль нь ороогүй байгаа л даа. Нийтдээ 9 сая доллар гэсэн тоо явж байгаа. Нэг ч цент ороогүй, надад дандаа шилжүүлсэн баримтууд нь байгаа юм чинь. Тийм том дүнтэй мөнгөнүүдийг бэлнээр зөөх, тэхдээ боломж байгаа л байх л даа. Энэ хүмүүс чинь өндөр том албан тушаалд очоод аархчихсан байсан байхгүй юу. Мөнхийн юман дээр ирчихсэн юм шиг аархчихсан, бярдчихсан байсан. Тийм болохоор энийг юман чинээ бодохгүй байхгүй юу. Хоёрдугаарт, байгалийн жаахан тэнэгдүү л байхгүй юу даа.
Тухайн үед Голомтын банкны захирал махирал нь гуйгаад энэ Ерөнхий прокурор чинь алчих гээд байна. Худлаа үнэн ийм бичиг хийгээд өгчихөөч, андуурсан байна энэ тэр гээд. За яахав, андуурсан гээд бичиг хийгээд өгчихлөө. Тэгээд тэрнийх нь дагуу тэр мөнгө буцаад данс руу орох ёстой биз дээ. Дансны хуулга дунд бол орсон баримтын ямар ч тооцоо байхгүй. Дансны бүх хуулгыг шалгаад үзэхэд гараад ирнэ. Тэр бол маш энгийн.
2019 оны нэгдүгээр сарын 7 C1 ТВ
Сергей Паушок: Би бизнесээ бизнесээ 23 сая ам.доллараар зарсан
Монголд дэгдсэн Алтан дорнод Монгол ХХК-ын дуулиантай зэрэгцэн өчигдөр ОХУ-ын хэвлэлд нэгэн мэдээлэл нийтлэгдсэн бөгөөд эзэн нь Сергей Паушок. Алтан дорнод Монголын экс захирал. Тэр ийм өгүүллийг нийтлүүлжээ.
– “Бид мөн үнэнч шударга шүүхэд саад болсон Монголын авлигач прокуроруудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх болно” гэж мэдэгдсэн байна –
“Коммерсантъ” 15.01.2019
“Алтан Дорнод – Монгол” алтны компанийн эзэн асан Сергей Паушок “Газпромбанк” болон тус банкны топ менежерүүдээс 2.25 тэрбум доллар нэхэмжлэн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд ханджээ. Паушок тус банкыг Монголын Засгийн газартай хуйвалдан, бизнесийг нь унагаасан гэж буруутгаж байгаа юм. Банк үүнд ямар ч хамаагүй гэдгээ мэдэгдсэн байна. Сергей Паушок өмнө нь энэ асуудлаар шүүхдээд хэд хэдэн удаа ялагдал хүлээж байсан билээ.
“Газпромбанк”, тус банкны дэд захирал Александр Муранов, үнэт металлын зах зээл хариуцсан захирал Олег Титаренко, асуудалтай актив хариуцсан хэсгийн ажилтан Владимир Протасов нарын эсрэг гаргасан Паушокын гомдлыг Нью-Йорк мужийн шүүх 2019 оны нэгдүгээр сарын 8-нд бүртгэн авсан байна. Паушок хөрөнгийг нь луйврын аргаар булаан авсан, хуурамчаар өр үүсгэсэн, сэтгэл санааны хохирол хэмээн 2.25 тэрбум ам.доллар нэхэмжилжээ.
“Газпромбанк”, Сергей Паушок нарын шүүхийн маргаан 2006 оноос эхтэй. 2006 онд Монголын Засгийн газар алтны компаниудад гэнэтийн ашгийн 68 хувийн татвар оноосон бөгөөд “Алтан Дорнод- Монгол” компани ч татвар төлөх болсон. Тэр үед тус компанийг Паушок гадаадын хөрөнгө оруулагчийн хувиар эзэмшиж байв. Жилийн дараа Паушок Монголын Засгийн газрын энэ шийдвэр түүнд 1.6 тэрбум долларын хохирол учруулсан гэж Стокгольмийн шүүхэд хандсан. Харин Монголын Засгийн газар хариуд нь тус компанийн данс, эд хөрөнгийг хураан авснаар компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм.
Ноён Паушок бизнесээ 23 сая ам,доллараар “Phoenix Sino Limited” компанид зарсан.
Стокгольмийн шүүхэд Паушок ялагдлаа. “Алтан Дорнод Монгол” компани 2006 онд Газпромбанкаас 30 сая долларын зээл аваад байв. Зээлийг ноён Паушок, “Алтан Дорнод Сибирь” компанийн батлан даалтаар олгосон бөгөөд 2011 онд “Газпромбанк” энэ мөнгөө эргүүлж авах, мөн дээр нь 22.7 сая долларын нөхөн төлбөр авахаар ОХУ-ын Шүүхэд хандан ялалт байгуулсан юм. 2015 онд “Газпромбанк” энэ хэргийг Монголын “Batbrothers” компанид хариуцуулсан байна. Паушокын хуульчид “Batbrothers” компанийг шудрага бус үйл ажиллагаа явуулсан хэмээн бас шүүхэд гомдол гаргасан байдаг.
Энэ удаагийн Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан шинэ заргадаа Паушок “Монголын Засгийн газрын гэнэтийн ашгийн шинэ татварын дараа “Газпромбанк”-ын төлөөлөгчид лиценз, тоног төхөөрөмжийг барьцаа болгон хадгалахад оролцоогүй, Монголын Засгийн газар бүх активийг хураан авсан тул олон тэрбум долларын бизнесээ 23 саяхан доллараар зарахаас өөр аргагүй болсон. “Газпромбанк” нь “Phoenix Sino Limited” компанийн захирал Т.Ганболдтой үгсэн хуйвалдаж, надаас 25 сая доллар луйвардан авах гэж оролдсон” гэж тайлбарлажээ.
Мөн “Энэ луйвраа хэрэгжүүлэхийн тулд тэд “Batbrothers” хэмээх зохиомол компанийг ашигласан. “Batbrothers” нь Газпромбанкаас “Алтан Дорнод” компанийн өрийг нэхэх эрхийг худалдан авсан. “Batbrothers компани” Газпромбанктай хамтран энэ эрхээ шүүх дээр хэрэгжүүлэх гэж оролдсон. Тэд ОХУ, Нью-Йорк мужийн шүүхүүдийг ч хууран мэхэлсэн. Монголын “Batbrothers” компанийн ард “Газпромбанк” байгааг баталсан бүх баримт бидэнд байна. Бид мөн үнэнч шудрага шүүхэд саад болсон Монголын авлигач прокуроруудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх болно” гэж мэдэгдсэн байна.
“Газпромбанк” энэ талаар “АНУ-ын шүүхэд бидний эсрэг гомдол гаргасан гэсэн ямар нэг зүйл сонсоогүй байна. Сергей Паушокоос авах өрөө “Batbrothers” компанид зарсан. Тус компани нь Сергей Паушок Монгол дахь бизнесээ зарсан эрхмийн компани. Нью-Йорк мужийн шүүх түүнийг 25 сая доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг өмнө нь ч гаргаж байсан” гэж манай сэтгүүлчид мэдэгдлээ.
3 comments
20 сая доллар байтугай 2 мянган төгрөг шилжүүлэхэд андуурагдахааргүй болсон. Төрийн хулгайч нарыг аврах гэж бөгс долоогч нар хүн үнэмшэмүй юм донгосцгоогоод. 1 сая доллар дансандаа мартдаг шиг үлгэр бүү ярь. БӨГС ДОЛЛОГЧ НАРАА.
Дээр нь бас Дэлгэрсайханыг даэамталж мөнгө авсан хэрэг нэмэгдлээ . Одоо өмөөрөөд худлаа юм бичээд нэмэргүй болсон байхаа
Паушокийн компанийг бүх хөрөнгө, ордыг лацдаад Ганболдод онгойлгож өгөхгүй 2
жил болгож Дорлигжав албан тушаалаараа дээрэлхэж хөл хорьсон орд руу Бямбаа Баатар хоёр нинжа нмрыг оруулан 2 тн алт олборлуулсан энэ дээрэм биш үү