Сарны ар талд газардсан Хятадын “Чанъэ-4” аппаратын бүхээгт соёлж ургасан хөвөнгийн үр үхсэн тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр, шим тэжээл бүхий битүү саванд явуулсан “Lunar Micro Ecosystem” биологийн туршилт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт эрдэмтэд тийм ч их найдвар тавиагүй аж. Соёолжийг үхүүлсэн хүчин зүйл нь Сарны шөнө гэж үзэж байна.
Манай гарагийн дагуул дээр шөнө болоход гадаргуугийнх нь температур Цельсийн хасах 170 хэм хүртэл доошилдог аж. Хөвөнгийн үрээс гадна, Саран дээр рапс, төмс, тосны ургамлуудын суулгацыг туршсан боловч амжилтгүй болжээ. Хятадын “Чанъэ-4” аппарат нэгдүгээр сарын 3-нд Сарны ар талын Эйткен-Өмнөд туйлын бүсэд анх удаа амжилттай газардсан билээ.