Даланзадгад суманд энэ сарын 25-ны өдрийн 21.00 цагийн үед үйлдэгдсэн 150 гаруй сая төгрөгний хохиролтой хулгайлах гэмт хэргийг иргэдийн мэдээллээр тус Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж нотлох баримттай нь илрүүлжээ. Холбогдогч этгээдүүд нь Улаанбаатар хотын харьяат иргэд бөгөөд өөрийн унаатайгаа явдал дундаа бусдын орон байранд нэвтэрч онц их хэмжээний эд зүйл хулгайлсныг тус Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.
Цагдаагийн байгууллагыг шуурхай ажиллаж, гэмт хэргийг илрүүлэх боломж олгосон иргэнд талархснаа илэрхийлэв. Баяр ёслолын үеэр иргэдийн сонор сэрэмж суларсантай холбоотойгоор хулгайлах гэмт хэрэг ихэсдэг. Иймд иргэд та бүхэн өөрийн эд хөрөнгө, орон байраа эзэнгүй орхихгүй байх, олон хоногоор эзгүй явах үедээ бусдад захиж үлдээж байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна. Хөршийн холбоогоо сайжруулахыг сануулав.