УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2018.11.06-ны 15.00 цаг) УИХ-ын гишүүн Б.Батзоригийн асуудлаар хуралдав. Түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар хуралдаж эхэллээ. Үдээс өмнө хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, нийт гишүүдийн 76 хувийн саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Прокурорын байгууллагаас УИХ-д ирүүлсэн хүсэлтийг хуулийн дагуу 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр хуралдав. 18.00 цаг МАН-ын бүлгийн хурал дууслаа.
Бүлгийн гишүүд “Прокурорын хүсэлтийг хүлээн авахгүй” хэмээн шийджээ. Б.Батзоригийг хуулийн байгууллага шалгаад явахад болохгүй юм байхгүй. Прокурорын байгууллага хэдийгээр Б.Батзоригийн бүрэн эрхийг түтгэлзүүлэн шалгах шаардлагатай гэж үзсэн ч түүний хувьд сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Сайдаар ажиллаж байгаа нь харьяа агентлагтаа нөлөөлж магадгүй, хэрэг шалгах үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэж хуулийн байгууллагын болгоомжилж байгаа. Гэхдээ Энэ хүн өөрөө албан тушаалаасаа сайн дураараа татгалзсан байгаа.
Хуулийн байгууллагаар шалгагдаад гэмт буруутай нь тогтоогдвол энэ хүн хариуцлагаа бүрэн хүлээх болно гэсэн тайлбарыг МАН-ын бүлэг өглөө. Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх тухай асуудлыг маргааш (2018.11.07) УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж (2018.11.07) УИХ-ын чуулганаар эцэслэн шийдэгдэх юм.
1 comment
Зайл 2