-ОХУ Азийн нүүрсний зах зээлд Австрали, Индонезийг ардаа орхихоор байна –

ОХУ Азийн нүүрсний зах зээл рүү маш хүчтэй “довтолж”, Австрали, Индонез гэх мэт хүчирхэг нийлүүлэгчдийг ардаа орхиход бэлэн болжээ. Энэ талаар Nikkei Asian Review агентлаг өчигдөр мэдээлсэн байна. Өнгөрсөн сард ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэл хийхдээ “ОХУ 2025 он гэхэд Азийн орнуудад нийлүүлэх нүүрсний импортоо одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлж, 200 сая тоннд хүргэнэ” гэсэн юм.

Мөн тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд байр сууриа эрчтэй тэлнэ гэсэн бөгөөд Транс сибирийн төмөр зам, боомтын дэд бүтцүүдэд хөрөнгө хаяна гэдгээ мэдэгдсэн. Түрүүчээсээ Оросын нүүрсний “магнат” СУЭК компани Алс дорнодын Ванино боомтод томоохон өргөтгөл хийж байгаа бөгөөд энэ жил л гэхэд уг боомтоор 20 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн байна.

Цаашлаад боомтын экспортын хүчин чадлыг 40 сая тонн хүргэх бөгөөд БНХАУ-аас гадна Япон, Солонгос, зүүн өмнөд Азийн орнууд руу экспортоо тэлэх аж. Азийн орнууд хаа хол байгаа Австрали гэхээсээ илүү ОХУ-аас нүүрс авбал зардал бага тусна гэж СУЭК-ийн удирдлагууд мэдэгдсэн байна.

Олон улсын Эрчим хүчний агентлагийн судалгаанаас харахад, Европын орнуудад нүүрсний хэрэглээ аажмаар багасч байгаа бол Хятад, Энэтхэгт нүүрсний хэрэглээ өссөөр байна. 2017 онд дэлхийн нүүрс олборлолт 3% өсч, 7.55 тэрбум тонн хүрсэн. Энэ дунд Хятадын нүүрсний хэрэглээ 0.4% өссөн байхад Энэтхэгийнх 4.4% өсчээ. Энэ боломжийг ОХУ тултал нь ашиглана гэж тооцоолж байгаа аж. Ерөнхийд нь дүгнэхэд, ОХУ Азийн нүүрсний зах зээл рүү маш хүчтэй “довтолж” байгаа бөгөөд Австрали, Индонез гэх мэт хуучны “акул” орнууд ч өрсөлдөөнд шахагдаж тун болзошгүй байна.

Эх сурвалж: Nikkei Asian Review

By updown

13 thoughts on “ОХУ Азийн нүүрсний зах зээл рүү маш хүчтэй “довтолж” байна”
  1. Батлага ах идчээгүй бол ч Монгол өдийд төмөр замаа барьчихсан, нүүрсний экспортоо хэд дахин нэмэгдүүлчихсэн маадгар сууж байхгүй юу. З. Энхболд гэгч этгээд ч маш их гацааж Монголын хөгжлийг хэдэн ч жилээр ухраасан юм бүү мэдээ. Ийм л харь элэгтнүүдийг сонгосон хүмүүст эх орныхоо өмнөөс гомдох ч шиг болох юм.

  2. Энэнд нь монголоо гэх сэтгэлгуй гадаад эхнэртэй эрлийз хуухдуудтэй хун их тусалж байгаа монголыг яагаад ингэж их хорлодог юм бол буу мэдээ монгол хун мон л байгаа даа

    1. Гацаан байж Оросуудад боломж олгосон юм чинь хариу нэхэх эрхтэй. Юу гэвэл Эгийн гол дээр усан цахилгаан станц бариулах асуудлаа зөвшөөрүүлэх хэрэгтэй.

  3. onooh muu munharsan guilgachin mongol guilgaa guij delhiig toirsoor tyyhiin hog deer hayagdlaa. havi oiriin uls ornuudaa gutaan doromjilj ardchilal hynii erh gej ulin hutsaj guaglasaar , har shar gadaad dotood huvalzuudaa tejeeseer heden zuuniig ongorooloo. yadahad yar gegcheer zorigiin aluurchin omhii tarvagan tahal mongolchuudiig bygdiig ni aluurchin, mahchin araatan, bi l tuldaa gantsaaraa ene aluurchdiig barij zogsooj baina geed delhii dayaar tunhaglaj mongolchuudiig aluurchid gej zarlalaa

  4. Монгол ялна биш оросууд ялжээ хэдхэн дарга нар хятадуудтай нийлж нүүрсний машин түрээслэж ашиг авах залуусаа зүгээр явдаг нүүрс зомби болгож байгалаасүйтгэж дууслаадаа том гүрэнүүд том сэтгэж хүнээ хүртэл хөгжүүлж бна

  5. Эх орон ч монгол гэгдэгч Халтмаагийн хулгай ч хүүд хууртаж болоогүй юу

  6. Ертөнцийн 3 харахүйн нэг болох эрдэмгүй хүн нэг харахуй . Болвсролгүй хархуй Х.Баттьулгаар удирдуулах Чингэсийн үр садын гүн эмэгнэл гэлтэй. Чингэсийн хойч үе хоногийн хоолны мөнгөөр эрх чөлөө,эрүүл аюулгүй амьдрах эрх, эдийн засгийн эрхээ худалсан залуус хөөрхий. Одоо ойлгож байна уу Хожимдсон ойлгосон л бол эерэг алхам болноо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн