УИХ-ын гишүүдийн гадаад томилолтын мөнгийг МУИС даажээ. Тус сургууль нь энэ оны гуравдугаар сарын 26-30-нд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын урилгаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Баатарбилэг нар тус улсад айлчилах үеийн тодорхой хэмжээний зардлыг гаргасан байна.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийг дагалдан ажилласан төлөөлөгчдийн зардлын мөнгө гэхэд дөрвөн сая орчим төгрөг болсон аж. Улс төрчдийг санхүүжилтээр тэтгэж, гадаад томилолтын зардлыг нь гаргасан шалтгааныг тус сургуулийн зүгээс хамтын ажиллагааны хүрээнд ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ. Тус их дээд сургуулийн ОНХХ-ын гишүүн Г.Билгүүн “Ундраа гишүүнтэй холбогдох тодорхой хэмжээний зардлыг МУИС гарагсан. Энэ нь БНСУ дахь айлчлалын хүрээнд МУИС-ыг цаашид Азийн шилдэг сургууль болгох саналыг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулах, стратегийн бодлогыг тодорхойлох зэрэг чухал ажлуудыг танилцуулсан” хэмээжээ. Гэтэл оюутнуудын сургалтын төлбөрөөр гишүүдийн гадаад явах зардлыг тус сургууль гаргаж хамтын ажиллагаа гэх нэрээр тэтгэж байгаа нь зөвхөн А.Ундраа гишүүнээр олон нийтэд ил болоод байна. Үүний цаана хичнээн гишүүдийн гадаад томилолтын зардлыг гаргасан эсэх нь тодорхойгүй.
МУИС нь энэ жил сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн ба ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргаснаа тодорхой тайлбарлаагүй учраас оюутнууд эсэргүүцэж жагсаал хийсэн нь саяхан.
1 comment
ийм л балай байгаа юм даа. Энэ Ундраа гэдэг авгай төрийн сангийн мөнгөөр гадаадад сураад төлөөгүй гээд бичигдээд байсан одоо оюутнуудын төлбөрийн мөнгөнөөс хулгай хийхээс ичдэггүй ээ. МАН-ынхаан та нар болил доо. гишүүнэ бүр чинь тэр бум төгрөг үрж байгаа чинь багадаад байгаа юм уу