С.Баяр Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан тусгай өрөөнд хэвтэж байна

Оюутолгой гэрээг байгуулахад эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шалгуулж буй Ерөнхий сайд асан С.Баярыг Улсын хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэвтэн эмчлүүлж байсан өрөөнд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт дор байгаа юм.
Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад 42 хонож буй юм. Түүний бие муудаж, хууч өвчин нь сэдэрснээс болж алхаж чадахаа больсон гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдсэн билээ.
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд баривчилсан юм. Зайсан дахь 401 дүгээр ангид ял эдэлж байсан түүний биеийн байдал хүндэрч 2013 оны хоёрдугаар сард Улсын хоёрдугаар эмнэлэгт шилжүүлсэн байдаг.