Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийнхэн өмхий агаараар амьсгалав. Хөрсний бохирдолтой айлссан төв цэвэрлэх байгууламжийн үнэр хэрээс хэтэрч иргэдийг бухимдуулсан юм. Энэ асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа
” Төв цэвэрлэх байгууламжаас гадна арьс, шир, өлөнгийн үйлдвэрийн үнэр ч бас үнэртээд байгаа юм. Тэр үнэрийн 80 хувь нь Төв цэвэрлэх байгууламжийн үнэр, 20 хувь нь тэр орчим байгаа арьс шир, өлөнгийн үйлдвэрийн үнэр юм. Засгийн газрын хуралдаанаас Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах ажлыг надад даалгасан. Ерөнхий сайд надад хариуцлага хүлээлгэсэн, бид чадах чинээгээрээ хийж байна” хэмээжээ. Мөн түүний хэлснээр Төв цэвэрлэх байгууламжийн үнэр багасч байгаа бөгөөд 50-60 жил хуримтлагдсан лагийг нэг, хоёр сарын дотор шийдчих асуудал биш гэдгийг онцолжээ.
2 comments
Yustoi tseneggui buudaj bna da!!!!!! yaaj ingej hudlaa helj chadaj bnaa..
ХИЙМОРЬ ЛУНДАА МУУТАЙ ЭНЭ САЙД НЭРТЭЙ УХНА АЖИЛ ХИЙЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЯМАР НЭГЭН ЧАДВАР АЛГА.ЯРЬЖ ХЭЛЖ БАЙГААГ НЬ ХАРААЧ..ДААЛГАСАНЫ ДАГУУ ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ ХИЙЖ БНА ГЭНЭ .. . ЧИ ЧАДНА ГЭЭД САЙД БОЛСОН ЮМ БАЙГАА БИЗДЭЭ. ЧАДАХГҮЙ БОЛ АЖЛАА ЧАДДАГ ХҮНД НЬ ӨГӨӨД ХОТЫГ ӨМХИЙГӨӨС ЯАРАЛТАЙ САЛГАХ ХЭРЭГТЭЙ…ЭС БӨГӨӨС ЭНЭ ХОТ ТЭР ЧИГЭЭРЭЭ ТОМ ЖОРЛОН БОЛЖ ӨМХИЙРЧ ДУУСЛАА…