Хүний бие махбодь өөрийгөө цэвэрлэх маш нарийн тогтолцоотой байдаг. Хэдий тийм боловч, бидний өдөр тутмын буруу хэвшил, хооллолт зэргээс шалтгаалан тэрхүү тогтолцоонд гажуудал үүсч, хортой бодис биед маш ихээр хуримтлагддаг байна. Ялангуяа малын гаралтай тослог хоол хүнс их хэрэглэх, хөдөлгөөн дутагдах, стресс зэргээс болж бүдүүн гэдсэнд бохирдол үүсгэдэг. Бид энэ удаа гэдэсний нугалаа бүрийг цэвэрлэж, биеэс бохирдолыг гадагшлуулах эрүүл амттай жорыг бэлтгэснээ хүргэе.

Жор:

  • Овьёос, ус  тус бүр хоолны халбагаар тав
  • Сүү хоолны халбагаар нэг
  • Зөгийн бал цайны халбагаар нэг
  • Хушга таван ширхэг

Буцалж, хөрсөн усанд овьёосыг нэг цаг дэвтээнэ. Үүний дараа бусад бүтээгдэхүүнийг нэмж хутгаад бэлэн болно. Энэхүү бэлдмэлээ өглөө өлөн элгэн дээрээ аяга ууж, 30 минутын дараа идэх бөгөөд ингэхдээ залгих гэж яаралгүй сайн зажилж идэх хэрэгтэй. Өглөөний хоолны дараа гурван цагийн турш юу ч идэж, уухгүй байх ёстойг анхаарна уу. Гэхдээ хэт оройтож хооллохгүйг хичээгээрэй. Энэ аргаар бэлдсэн овьёосыг идсэнээс хойш өтгөн тань өдөрт хэд хэдэн удаа гарна. Энэ мэтээр таван өдөр “цэвэрлэгч”-тэй нөхөрлөсний дараа бие тань хөнгөрч, хэвлий хэсэг нимгэрснийг мэдрэх болно.

By updown

One thought on “Тав хоногийн дотор турах маш хялбар жор”
  1. тэгж Хүн алаад яах вэ хөө, тав хоногийн дотор Турдаг байсан бол Бүсгүйчүүд элдэвийн арга хэрэглэж өөх мөөхөө соруулахгүй шүү дээ, жаахан ч гэсэн Багцаатай ярьж бичиж байл даа,

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн