Евро комисс худал мэдээлэл тараагчидтай тэмцэх төлөвлөгөөгөө удахгүй танилцуулна хэмээн мэдээлжээ. Брюссельд олон нийтийн сүлжээнд бусдыг гүтгэсэн, олон нийтийг үймээнд уриалан дуудсан, улс төрийн зорилгоор худал мэдээлэл тараагчидтай улс даяар хэдийнээ тэмцэж эхэлсэн.
Европын хэрэглэгчид харин олон нийтийн сүлжээ, хэвлэлээр худал мэдээлэл тараагчдын эсрэг авах арга хэмжээнүүдийг санал болгож байна. Нэг хэсэг нь худал мэдээллийг илрүүлж хориглоод зогсохгүй, тэдгээрийг няцаах арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна. Нөгөө хэсэг нь худал мэдээлэл тараагчидтай хатуу тэмцэх хэрэгтэйг санал болгожээ.
1 comment
Еьропын улсуудад ийм ухаантай эрчүүд байгаа нь яамай даа Юм л гарвал хардаад гүтгээд байх муухай ш дээ Ул суурьтай учирыг олсоны дараа дуугарах хэргтэй биз дээ