Ямаагаа аврахын тулд амиа золих дөхсөн энэтхэг бүсгүй

2018-04-05 16:461min0
enetheg busgui

Рафали Мешрам гэх залуу бүсгүйн тэжээдэг ямаа руу бар дайрсан байна. Ямаа  майлах дуунаар энэтхэг бүсгүй гэрээсээ гүйн гарч модны мөчир авч чулуудахад бар хариу дайрчээ.

Ээж нь охиноо гэр рүүгээ түлхэж оруулснаар бүсгүйн амь аврагджээ. Энэ үеэр бүсгүйн ээж ч бэртсэн бөгөөд тэд хоёул хөнгөн гэмтэл авсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин ямаа нь үхжээ. Энэ тухай эмч нар мэдээлснийг ВВС агентлаг уламжлав.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй