2018-04-05 15:541min09

Сэрэмжлүүлэг: Хүчиндүүлсэн 4 настай охины хагалгаа эх нялхасын төвд найман цаг үргэлжилжээ

huuhed

Сэтгэл сэрдхийлгэм хэргүүдийн чимээ намжаагүй байтал дахин нэмж гарсаар байна. Өнгөрсөн шөнө буюу дөрөвдүгээр сарын 2-ний шөнө дөрвөн настай охин бусдад хүчиндүүлсэн гэх хэрэг гарчээ. Өнгөрсөн шөнө охин эх нялхасын төвд ирж найман цагийн турш хагалгаанд орсон байна.

 Цагдаагийн газраас тодорхой мэдээлэл өгөөгүй ч Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт СӨХ-ийн харьяанд байдаг орон сууцны подвальд энэ хэрэг гарчээ. Тэрбээр гэр бүлтэйгээ подвальд  амьдардаг аж. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг, зодоон нүдээн чимээ ихээр гаргадаг гэж ойр орчмын айлууд гомдол гаргадаг байжээ. Одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа гэснээс өөр тодорхой мэдээлэл ирээгүй байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, нялх балчир үрээ хараа хамгаалалгүй гадны хүнтэй орхихгүй байхыг сэрэмжлүүллээ.