Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын Газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх шаардлагатай байгааг Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга онцоллоо. Хуулийн төсөлд тодорхой гэмт хэрэгт цаазаар явах ялыг сэргээх тухай зүйчилсэн байна.
Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай юм. Харин улс төрийн хэрэгт энэ арга хэмжээг авахгүй гэх хариултыг Г.Уянга сэтгүүлчдэд өглөө. Хэдийгээр хүчирхийллийн эсрэг хэрэгжүүлэх хуулийн төслийн санаа нь зөв ч гэлээ эх орноосоо урвасан, их хэмжээний авлигын хэрэгт холбогдсон улс төрчдөд энэ ял огт хамаарахгүй гэдэг нь зөвхөн хэсэг бүлэгт хамаарах нэр төдий хуулийн төсөл бололтой.
Мөн олон нийтийн анхаарлын төвд байгаа нэг зүйл нь хэрэв цаазын ялыг хэрэгжүүлбэл олон улсаас зээл тусламж ирэх үү үгүй юу гэдэг асуудал. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын холбогдох албаны хүмүүс хэлэхдээ бага насны хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэгт зээл тусламжийн асуудлыг холбож болохгүй гэх байр суурийг илэрхийллээ.
3 comments
Хүчин,хар тамхины хэрэгт цааз өг Элбэгдорж ямар санаатай цаазын ялгүй болгосон нь тодорхой.
oorsdiigoo tsaazalna gej aigaad bgaa bololtoi noxod yumdaa
Хүчиндэгчдийн боовыг огтол эх орноосоо урвагчдын толгойг цавч