Хятадын Төрийн зөвлөлийн гаалийн татварын комисс өнөөдрөөс эхлэн АНУ-аас импортолж буй 128 төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдох гаалийн татварыг 15-25 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Үүнд, жимсний төрлийн импортын 120 нэрийн бүтээгдэхүүний татварыг 15 хувиар, гахайн махны төрлийн найман бараа бүтээгдэхүүнд ногдох гаалийн татварыг 25 хувиар нэмэхээр болжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын Сангийн яамны Гаалийн татварын хэлтсээс өчигдөр гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан “Энэ удаа гаалийн татварын бодлогод тохируулалт хийсэн нь Хятадын ашиг сонирхлыг хамгаалж, АНУ-аас импортлох ган, хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татварыг нэмснээр БНХАУ-д үүүлсэн хохирлыг тэнцвэртэй байлгах зорилготой” гэжээ. Мөн одоо хэрэгжүүлж буй гаалийн татварыг баталгаажуулах, татварыг хөнгөлөх, татваргүй байлгах бодлого өөрчлөгдөхгүй гэж БНХАУ-ын Сангийн яамны Гаалийн татварын хэлтсээс гаргасан мэдэгдэлд дурджээ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн