Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Монгол бөхийн өргөө” болон, “Мишээл экспо “төвд урлагийн тоглолт хийлгэхгүй байх албан бичиг хүргүүлсэн байна. Учир нь зориулалтын бус газар урлагийн тоглолт хийсний уршгаар хүн унаж бэртэж гэмтэх, тааз нурах зэрэг асуудал үүсдэг тул ийнхүү тоглолт хийхийг хориглож байгаа аж. Өмнө нь “Мишээл” экспод болсон Хурд хамтлагийн тоглолтын үеэр хоёр хүн бэртэл авч байсан билээ.