Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс “Азийн сан” олон улсын байгууллагатай хамтран тус сангийн санхүүжилтээр хамгаалалтад авсан иргэдэд хууль зүйн болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх өрөө тохижуулан байгуулах, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааг сурталчилсан богино хэмжээний кино шторкийг Монголын үндэсний телевиз, 25 дугаар суваг , UBS, ТВ 9, SBN, NTV, Ийгл, Эх орон, Боловсрол, Movie box зэрэг 10 телевизээр 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн нэвтрүүлж орон даяар сурталчилсан.
Төслийн хүрээнд хийгдсэн зурагт хуудас, танилцуулга, хамгаалалтад авагдсан гэрч, хохирогчид өгөх зөвлөмж, гарын авлага, богино хэмжээний кино шторкийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудад хүргүүлж, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ