Монголын Үндэсний Олимпийн Хорооноос эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-аа тодрууллаа.
Нэгдүгээр сард зохион байгуулсан усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, таван зайд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, нийт есөн алтан медаль хүртсэн Б.Энххүслэн нийт саналын тоогоороо тэргүүлж, нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар тодорлоо.
Тэрбээр өнгөрсөн оны МУССХ-ны шилдэг тамирчнаар нэрлэгдэж 16 зайд эх орондоо дээд амжилтыг тогтоож чаджээ. Тэгвэл өмнөх саруудад Д.Сумъяа /жүдо/, П.Орхон /чөлөөт бөх/, Д.Батсүрэн /шатар/, 3×3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг тус тус хүртжээ. Шилдэг тамирчдыг шалгаруулахад олон нийтийн хөгжөөн дэмжигчид болон 20 гаруй сэтгүүлчид