АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны дээд түвшний уулзалт ирэх тавдугаар сард болхоор товлогдоод буй. Сөргөлдөгч хоёр талын харилцаанд “эргэлт” болж магадгүй энэ уулзалт Монголд болно гэх мэдээлэл олон улсын анхаарлын төвд байна. Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж хоёр улсын их удирдагчдын уулзалтыг Монгол улсад зохион байгуулах саналаа илэрхийлсэн тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.

БНСУ, АНУ, Япон болон бусад түншлэгч талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахад онцгой анхаарч байгаа. Тийм учраас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын цөмийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэж, дипломат арга хэрэгсэл ашиглана гэдэгт дэлхий нийт найдаж байгаа юм.

By updown

2 thoughts on “Д.Трамп Ким Чен Ун нарын уулзалт Монголд болох уу?”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн