2018-03-02 09:221min017

В.Путины Өрнөдийнхөнд өгсөн САНУУЛГА

Putin

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын цоо шинэ стратегийн зэвсгийг үзүүлж, Өрнөдийн орнуудад анхааруулга өглөө. Мөн орчин үеийн шумбагч хөлгүүд, тэнгисийн хөлгүүдээс хурдтайгаар усан доогуур маш гүнд явдаг зэвсэг бүтээснээ Путин үзүүлж, дуунаас хурдан пуужинг танилцуулжээ.  АНУ дэлхий даяар пуужингаас хамгаалах системээ нэмэгдүүлж байгаагийн хариу болгон Сармат нэртэй тив алгасах баллистик пуужинг видео дүрс ашиглан Холбооны хурлын үеэр үзүүлжээ. Энэ нь “тусгалын хязгаар байхгүй”, “хойд ба өмнөд туйл дээгүүр харвах боломжтой”, “баллистик пуужингийн стандарт траекторын дагуу нисдэггүй тул ямар ч хамгаалах системийг нэвтлэн гарах чадвартай”  аж. Тэрбээр “Тухайн үед бидэнтэй хэн ч ярихыг хүсээгүй, биднийг сонсоогүй. Харин одоо биднийг сонс!” гэж хэлсэн байна.

Өчигдөр болсон Холбооны хурлын үеэр Путины хоёр цаг гаруй үргэлжилсэн илтгэлийн дараа  өрнөдийн хэвлэлүүд  Хойд Солонгос маягийн сүрдүүлэг хийлээ, зэвсэглэлээр хөөцөлдөх уралдааныг эхлүүллээ хэмээн шүүмжилжээ.