Чингэлтэй дүүргийн VII хорооны нутагт орших хүнсний нэгэн дэлгүүрт хуурамч мөнгөн тэмдэгтээр худалдаа хийсэн иргэнийг цагдаагийнхан саатуулжээ. Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 49 настай Э, Баянзүрх дүүргийн иргэн 45 настай Ц.Нар хуурамч 10 мянгатын дэвсгэртээр архи худалдан авсан байна. Худалдагч хуурамч мөнгөн дэвсгэртийг анзаараагүй бөгөөд дараа нь мэдэж, цагдаад хандсан аж.