Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ирэх пүрэв гаригт тохионо. Энэ өдөр Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” цуглааныг зохион байгуулж өнгөрсөн жилийн түүхээ давтах гэнэ. Тэд хүйтний эрч сулраагүй байхад нүцгэн жагсаж гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсооход уриалах аж. Цуглаан орой 20.00 цагт хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулан 100 зул өргөснөөр өндөрлөх юм байна. Санаа нь зөв ч гэр бүл, үр хүүхдээсээ ичихээ мартсан энэ жагсаал хэнд ашигтай вэ?
Нүцгэн жагссан ээж нар үр хүүхдэдээ хайртай, нэр төрийг нь боддог бол ийм цуглаан зохион байгуулахгүй болов уу. Хүүхдийг нь адаглаад л ангийнх нь хүүхдүүд “танай ээж талбай дээр нүцгэн жагссан байна лээ” гэж шоолох, ээж аав, ах дүү хамаатан садан, хань ижилд нь хүмүүс танай охин, дүү , эхнэр чинь “нүцгэн жагсаж байна билээ, үр дүнд хүрэв үү” гэж ярих нь лав сайхан санагдахгүй биз ээ.
Өнгөрсөн онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэн эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн нь Монголын жагсагчдын урсгалд шинэ хэв маягийг авчирсан гэхэд хилсдэхгүй. Үүнээс хойш өнгөрсөн оны аравдугаар сард Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үүдэнд хүйтэн жаварыг үл ажиран ТҮЦ худалдаа эрхлэгчдийг төлөөлж нэгэн эр нүцгэн жагссан бол энэ оны нэгдүгээр сард МАН-ын байрны гадна -20 хэмийн хүйтэнд ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүд лоозон барьж хагас нүцгэн жагсаал хийсэн.
2 comments
hulsnii bicheech, bugs doloogch bn chi, amidral iim bhad yunasa ichdegiin, er n yasan gej uchihiin, iim yaduu blgaj bga tur zasgiinhan icheegui bhad yarshig l bn sh de , chi l doloodogto ich
yag ynen iynaasaa ichih estoi iym bolooo harin ch byr emegteichyyd bygdeeree jagsmaar bn a sh deee