Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дэлхийн хамгийн эртний шивээс – updown.mn

Дэлхийн хамгийн эртний шивээс

Нийтийн тооллын өмнөх 3351-3071 оны үед амьдарч байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний шарилнаас дэлхийн хамгийн эртний шивээс олджээ. Байгалийн замаар занданшиж өнөөг хүртэл хадгалагдсан тэдний шарилыг Британий музейд хадгалагдаж байсан бөгөөд саяхан л гарын дээд хэсэгт байрлах шивээсийг нь сая л тусгай техникээр илрүүлж, “Journal of Archaeological Science” сэтгүүлд нийтлүүлсэн нь энэ аж. Энэхүү нээлт нь хүн төлөрхтний шивээсний түүх 5,000 орчим жилийн өмнөөс эхлэлтэйг баталж байгаа юм байна.

“Gebelein Man A” гэж нэрлэсэн эрэгтэйн гарын булчин дээр Африкийн хойд хэсэгт амьдардаг зэрлэг хонины (аргаль) дүрсийг шивсэн байгаа юм. Харин “Gebelein Woman” гэгдэх эмэгтэйн гарын арьсан дээр хэд хэдэн S үсэг хэлбэртэй дүрс байгааг чухам юу болохыг судлаачид тайлж чадаагүй байна.

Үүнээс өмнө хамгийн эртнийхэд тооцож байсан занданшсан шарилууд дээрх шивээснүүд голдуу геометрийн дүрснүүд байжээ.Тэднийг 100 орчим жилийн өмнө илрүүлж, музейд байрлуулсан юм байна.

Энэ хоёр хүн нь эзэнт гүрнүүдийг үүсэхээс өмнө Египетэд амьдарч байсан аж. Эрэгтэй нь нуруундаа хутгалуулж амиа алдсан гэдгийг 2012 онд тогтоож байв. Анхны фараон нийтийн тооллын өмнөх 3100 онд Египетийг нэгтгэж төр улсаа байгуулж байсан түүхтэй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн