2018-02-08 10:121min00

Сүхбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлийн замд болгоомжтой зорчихыг анхааруулав

Untitled-8

Сэлэнгэ аймгийн бүс нутгаар цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газраас анхаарууллаа.

Дархан-Эрдэнэтийн хэвтээ тэнхлэгийн орон нутгийн чанартай автозам,
Сүхбаатар-Дархан-Улаанбаатарын босоо тэнхлэгийн олон улсын автозамын хөдөлгөөнд оролцогч жолооч нар замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.