“Spice Girls” хамтлаг нэгдэж аялан тоглолт хийх тухай TMZ оддын амьдралын портал мэдээллээ.
Мелани Браун, Виктория Бекхэм, Эмма Бантон, Мелани Чисхолм, Жери Жоллиуэлл нар өнгөрсөн долоо хоногт тус хамтлагийн менежер асан Саймон Фуллертэй уулзжээ. Уулзалтын үеэр тэр ирэх зуны сүүлчээр дэлхийн хэмжээний аялан тоглолт хийх талаар ярилцжээ. Аялан тоглолт Их Британиас эхэлж, АНУ-д үргэлжлэх төлөвтэй байна.
TMZ-д бичсэнээр тус хамтлаг шинэ дуу дуулах төлөвлөгөөгүй байгаа аж.
Охидын алдарт “Spice Girls” хамтлаг хамгийн сүүлд 2012 онд Лондоны Олимпийн наадмын хаалтын ёслолын ажиллагаагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулсан юм. Харин хоёрдугаар сарын эхээр охид нэгдэх шийдвэр гаргасан билээ.
1 comment
Охид биш эмээ нар