Монголчуудын тансаглалыг унаж байгаа төмөр хөлөг, үнэтэй гар утсаар нь таньж болно. Саяхан УИХ-ын гишүүн Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 350 сая гаруй төгрөгийн үнэтэй, ойролцоогоор 50 сая төгрөгийн тоноглолтой гэх “Лексус 570” автомашин хөлөглөдөг болохоо хүлээн зөвшөөрчихлөө.
Энэ тухай тэрбээр “Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, нэг машин авсан. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн. Тэр машин 300 гаруй сая төгрөгийн үнэтэй машин гэсэн. Иргэдийн шүүмжилж байгааг ойлгож байна” гэсэн. Энэ мэтчилэн төрийн өндөрлөгүүдийн төмөр хөлөг, гар утас, амьдардаг харш гээд тансаг хэрэглээ нь хэрээс хэтэрсэн гэхэд хилсдэхгүй. Үүнд иргэд олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан дургүйцлээ илэрхийлсээр байна.
Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дотооддоо үйлдвэрлэсэн энгийн загвартай машин унадаг байх жишээний.
Эрх баригчид Олон улсын вальютын сангийн нэрээр оны өмнөхөн долоон төрлийн татварыг нэмэх шийвэрийг гаргаж, энэ оноос иргэд нийгмийн даатгалын шимтгэлдээ 11 хувийг төлөхөөр болсон төдийгүй автомашин, газараа зарахдаа хүртэл төрд татвар төлөх болсон нь ёстой л нэг хүнд ачаа болж байгааг амтай бүхэн ярьж, ёстой л хүмүүс урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэгчээр болж буй. Энэ их татварын дарамтын хажуугаар банкны зээлд байдагаа бариад үлдсэн жаахан хэдэн төгрөгөөрөө хоногийн хоолоо аргацааж буй хүмүүс арга ядахнаа л амьдралаа дээшлүүлэхээр АНУ, БНСУ руу олноороо виз мэдүүлж, эх орноосоо дүрвэж байна.
1 comment
ил харагдаж байгаа нь л энэ шүү дээ.