Хятадын шинжлэх ухааны академийн хэсэг бүлэг эрдэмтэд клон буюу хувилах аргад амжилт гаргажээ. Тэд сармагчны хоёр ижил хувилбарыг бүтээж чадсан тухай “Cell” хэмээх шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлсэн судалгаандаа дурджээ.
Генетикчид Долли хонийг хувилсан аргаар сармагчны яг ижил хувилбарыг гаргаж авсан байна. Энэ аргыг хүн дүрст сармагчинд хэрэглэж болохгүй гэж таамаглаж байсан боловч хятадууд өөрсдийн технологиор хувилсан нь энэ юм. Тэд клоны аргыг сайжруулахад хоёр жилийн гаруйн хугацааг зарцуулжээ. Харин одоо хүнийг хувилахад ямар ч асуудалгүй болсон гэж эрдэмтэд тэмдэглэж байна.
1 comment
олимп хятадынх болжээ