Хятадын тэрбумтан Жек Ма Давост болж буй Дэлхийн эдийн засгийн форумд эмэгтэй хүний хувцас өмсөж ирсэн нь хэдэн өдрийн ярианы сэдэв болж байна.
Тэрбээр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулан үйлдвэрлэсэн сөдөн куртик өмсөж ирсэн нь тэрбумтны бэлхүүсийг барьж харагдаж байв. “Canada Goose” загварын энэ сөдөн куртикийг тэр хүйтэн жавар, салхинаас хамгаалж өмссөн илт.
Ерөнхийдөө энэ бизнесмэн олны өмнө нэг бус удаа эмэгтэй хувцастай гарч ирж байсан юм. Тэрбээр энэ куртикийг өмнө нь 2017 оны 01 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ өмсөж байсан билээ.
Ер нь Жек Ма үүнийг хачин зүйл гэж боддоггүй бөгөөд хувцсанд сексизм гэдэг зүйл байх ёсгүй гэж үздэг. Харин тэр чанартай зүйлийг илүү сонгодог бөгөөд аль хүйсийнх гэдэг нь анхаардаггүй гэжээ.
Жек Ма бол “Alibaba Group”-ийг үүсгэн байгуулагч. Түүний хөрөнгө одоо 48,2 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Хятадын хамгийн баян хүн тэрбээр дэлхийн баячуудын рейтингэд 18 дугаар байрт бичигддэг байна.