Чихрийн шижин, даралт ихсэх, таргалалт, нойргүйдлийг эмчлэгч шидэт амтлагч

Өнөөгийн энэ нийгэмд цусны даралт, чихрийн шижин, нойргүйдэл, холестеринээр шаналж буй хүмүүс олон болжээ. Эдгээр өвчнөөс ангижрахад эмчийн зөвлөгөөнөөс гадна зарим төрлийн эмийн ургамал их үр дүнтэй.
Тэгвэл энэ бүгдтэй үр дүнтэй тэмцэхэд та бидний байнга хэрэглэдэг нэгэн амтлагч тус болдог гэдгийг мэдэх үү. Энэ бол лаврын навч.
Лаврын навч нь амин дэм, эрдэс бодисоор баялаг бөгөөд зарим төрлийн өвчнийг намжаах, илааршуулах шидтэй. Жишээлбэл цусны даралт ихдэх, чихрийн шижин, нойргүйдэл, холестерин гэх мэт үргэлжилнэ.
Лаврын навчны давуу тал
Лаврын навчийг дараах өвчний үед хэрэглэхэд тустай.
-Нойргүйдэл
-Сэтгэл гутрал
-Мэдрэлийн гаралтай өвдөлт
-Халдвар
-Булчингийн сулрал
-Бөөрний замын өвчин
-Эрч хүч дутагдах
-Цистит
-Сарын тэмдгийн өмнөх өвдөлт
-Толгойн өвдөлт
-Үений үрэвсэл
-Чихний үрэвсэл
-Гэдэс орчмоор цанх татах, хий дүүрэх
-Биед шингэн саатах
Хэрхэн хэрэглэх вэ?
Лаврын навчийг амтлагч маягаар хэрэглэхээс гадна яаж хэрэглэвэл үр дүнтэй вэ? Үүгээр цай хийж ууж болно. Ингэснээр та бүхий л давуу талыг нь хүртэнэ гэсэн үг. Харин цайг хэрхэн бэлтгэх аргыг хүргэе.
-Лаврын навч (30г)
-Ус
Эхлээд усаа халааж, буцлахаас нь өмнө авна. Үүн дээрээ лаврын навчаа хийгээд хэдэн минутын турш буцалгах хэрэгтэй. Дараа нь галаа зогсоож, савныхаа тагийг авч, хөргөнө. Ингээд шүүж хэрэглэнэ.
Энэ цаг өглөө бүр өлөн элгэн дээрээ болон орой унтахынхаа өмнө хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та амтыг нь сайжруулъя гэж бодож байвал байгалийн амтлагч нэмж болно. Гэхдээ амтлахгүйгээр уусан нь илүү үр дүнтэй гэдгийг санаарай.