МУГТ Э.Бэхбаярт гурван өрөө байр бэлэглэлээ

“Лас Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий хүрэл медальт, Герман, Испанийн Гранпри, Дан Колов, Дмитрий Коркин, Динмухамед Кунаевийн нэрэмжит ОУТ-ий аварга Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаярт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр ХХК-аас Улаанбаатар хотод гурван өрөө байраар шагнажээ.

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2014 оноос эхлэн Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны нэрийн өмнөөс “овоглон” барилдаж байгаа юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн