Гадаадын олон хэвлэлд жүжигчин Брэд Питт, Сиенна Миллер нарыг уулздаг болохоо ил зарлах гэж байгаа тухай мэдээлжээ.
Сиенна Брэдийг Жолигоос салсны дараа уулздаг болсон гэнэ. Анх тэднийг холбоотой тухай яриа “Хаягдсан хот” киноны нээлтийн үеэр гарсан юм. Учир нь тус кинонд Брэд продюсерээр, Сиенна жүжигчнээр ажилласан билээ. Тэднийг киноны үеэр бие бие рүүгээ сээтэн хаяж байсан тухай олон хүн ярьсан байдаг. Дараа нь тэднийг Гластонберид болсон хөгжмийн наадамд хөтлөлцөөд явж байгааг хүмүүс харсан ч Брэдийн төлөөлөгчид үүнийг зөвхөн нөхөрсөг байдлаар гар барьсан гэж залруулсан.
Тэгвэл одоо хосын харилцаа нэлээд гүнзгийрсэн бололтой. Саяхан Миллер, Брэд нар худалдааны төвөөр хамтдаа зугаалж байгаа нь харагдсан бол удалгүй шөнийн клубт ч хамтдаа орцгоожээ. Өдгөө хос ингэж нуугдаж амьдрахаасаа залхаж байгаа тул ил болгохоор шийдсэн гэнэ. Өмнө нь Сиенна Брэдтэй уулздаг гэдгээ зарлавал түүнийг байнга л Анжелинатай харьцуулна гэж бодож байсан бололтой.