Ванга эмгэн 2018 онд юу зөгнөсөн бэ?

Болгарын хараагүй зөнч Ванга 9/11-ний алан хядах ажиллагаа, Брексит, “Исламын улс” алан хядах бүлэглэлийн хөгжил гээд олон зүйлийг урьдчилан харж чадсан байдаг. Тэрээр 2018 онд ямар зөгнөл гаргасан тухай “Daily Mail”-д бичжээ.
- ”Хятад улс ДНБ-ий үзүүлэлтээрээ АНУ-ыг тэргүүн байраас нь түлхэж, супер гүрэн болно”
Ванга эмгэн 1996 онд нас барсан бөгөөд тухайн үед Хятад улс ДНБ-ий үзүүлэлтээрээ тэргүүн эгнээнд орох нь холын мөрөөдөл байлаа. Тэгвэл China NBS-ийн мэдээлснээр Хятадын ДНБ 734 тэрбум долларт хүрчээ. 2017 онд зарим тооцооллоор 12 их наяд долларт ойртож байгаа ч мэдээлэл байна.
- “Сугар гарагаас “эрчим хүчний шинэ хэлбэр” илэрнэ”
Нефтийн түлшийг орлуулах зүйл хайх нь эрдэмтдийн зорилго аль хэдийн болжээ. Өдгөө сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах асуудал дээр эрдэмтэд анхаарлаа төвлөрүүлж байна. 2017 оны 03 дугаар сард Америкийн NASA сансрын агентлаг, Оросын ШУА-ий сансар судлалын хүрээлэн хамтран 2020-иод онуудад “Venera-D” хамтарсан ажиллагаа явуулах боломжийг хэлэлцсэн билээ.