Эмэгтэй хүн бүр сайхан харагдахыг мөрөөддөг. Харин бидний арьс амьдралын хэв маяг, агаар орчны бохирдол, стресс зэргээс шалтгаалж, батга, хар цэг, үрчлээ, толбо үүсдэг.

Ингээд эмэгтэйчүүд эдгээр асуудлаасаа салахын тулд үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг ч тэр бүр үр дүнгээ өгдөггүй билээ. Химийн бодисоор дүүрэн бэлэн бүтээгдэхүүн арьсыг сайжруулах биш, улам л гэмтээх нь бий. Тиймээс гэрийн нөхцөлд арьсны эдгээр асуудлыг цэгцлэх, ямар нэгэн сөрөг нөлөө үүсгэхгүй байх энгийн маскийг хэрхэн хийх вэ?

Содатай кокосны тос

Үрэвслийн эсрэг, халдваргүйжүүлэх үйлдэлтэй, өдөр тутмын лосьоны оронд хэрэглэж болно.

Сода нь ихэвчлэн нунтаг хэлбэртэй байдаг. Түүний талст нэгдэл нь батга, үрвэслийг эмчилж, арьсыг сэргээдэг. Үүгээр мөн шүдээ цайруулж, дезодорантын оронд хэрэглэж болно.

Кокосны тос буюу наргил модны тос нь тэжээллэг бодис ихтэй.

Найрлага:

-Хоолны 1 халбага хүнсний сода

-Хоолны 2 халбага кокосны тос

Бэлтгэх арга:

Жижиг саванд сода, кокосны тосоо хийгээд сайтар хольж, оо шиг зуурмаг бэлтгэнэ. Үүнийгээ нүүрэндээ тойрог хөдөлгөөнөөр түрхээрэй. 10 минут байлгасны дараа бүлээн усаар угааж авна. Кокосны тос нь арьсыг гүн чийгшүүлдэг тул чийгшүүлэгч тос түрхэх шаардлагагүй.

Хямд, хялбар, хоргүй арга байгаа биз.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн