Израилийн Засгийн газар цифрэн шекель бүтээх боломжийг судалж байгаа нь ил болжээ. Энэхүү крипто валют нь энгийн шекельтэй ижил ханштай байх юм.
Ийм маягаар тус улс хар зах дээрх гэрээнийхээ хувийг бууруулахаар төлөвлөж байна. Өнөөдөр Израильд хар зах нийт ДНБ-ий 22 орчим хувийг бүрдүүлж байна. Харин цифрэн шекель нэвтрүүлснээр бизнесмэнүүд хар зах дээр гэрээ хэлэлцээ хийхэд илүү хүнд болох юм. Мөн үндэсний крипто валют бүтээх гэж буй нэг шалтгаан нь цаасан мөнгөний эргэлтийг бууруулах зорилготой юм байна.
Энэ асуудлаар Израиль улс эхний шатандаа яваа аж. Харин үүнийг цаашид хөгжүүлэхийн тулд Израилийн Төвбанкны дэргэд тусгай групп байгуулахаар төлөвлөжээ.