Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэх гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдэж байгааг ЭЦА-наас сэрэмжлүүллээ.Энэ онд мансууруулах бодистой холбоотой хэрэгт насанд хүрээгүй хүн холбогдсон 18 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн сургуулиудад, цаашлаад бүх ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж эхэлжээ.