АНУ-д 1951-1973 онд явуулсан цөмийн туршилтууд 695 мянган хүний аминд хүрчээ. Аризонагийн их сургуулийн эрдэмтэд агаар, хөрс, гүний усанд орж, хожим нь хүнсний бүтээгдэхүүнээс илэрсэн цацраг идэвхт хэсгүүдийг илрүүлсэн байна. Тэдний мэдээлж буйгаар АНУ-д хамгийн их цацрагт өртсөн бүтээгдэхүүнд сүү орж байгаа гэнэ. Судлаачид энэхүү гамшиг тус улсын бүх газар нутагт тархсан болохыг тэмдэглэсэн байна.

АНУ-д 1951-1973 онд явуулсан цөмийн туршилтын хохирлын хэмжээ одоог хүртэл бүрэн тогтоогдоогүй байна. Гэхдээ хавдар судлаачид, байгаль хамгаалагчид цацраг идэвхт изотоп хөрс, агаар, хүнсний бүтээгдэхүүнд нэвтэрч, хэдэн сая хүний үхлийн шалтгаан болсон гэдэгт итгэлтэй байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн