Олон улсын Урологийн сайн дурын байгууллагын эмч нар манай улсад 9 дэх жилдээ ирээд байна. Энэ удаад тус байгууллагаас манай улсад бөөр, давсаг, шээсний замын хавдрын мэс засал хийхээр Урологийн мэс заслын 2 эмчтэй баг иржээ. Тэд энэ өвчнөөр өвдсөн хавдартай 11 хүнийг бэлдээд байгаа аж.
Тус байгууллага нь хөгжиж буй орнуудын Урологийн эмч нарыг бэлтгэх, өвчтнүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой. Манай улсад энэ жил гурав дахь удаагаа ирж буй бөгөөд өнгөрсөн 5 дугаар сард нөхөн сэргээх мэс засал буюу гаж хөгжилтэй хүмүүсийг эмчлэх зорилгоор, 9 дүгээр сард АНУ-ын Чикагогийн Урологийн эмч Сара хавдрын мэс засал хийсэн байна.
Манай улсад энэ төрлийн хавдрын өвчлөл нэмэгдсэн нь тамхины хэрэглээтэй шууд холбоотой гэж эмч нар хэлж байв. Тиймээс аль болох тамхинаас татгалзахыг зөвлөв.