Төв аймгийн Заамар сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байрлах есөн жилийн сургалттай Шижир-Алт сургуулийн хоёрдугаар ангийн багш н.Эрдэнэцэцэг сурагчийнхаа үүдэн шүдийг нь цөм цохисон хэрэг энэ сарын 14-нд гарчээ.
Хүүг багш нь ангийнхаа хүүхэдтэй зодолдлоо гэж нүүр лүү нь өшиглөсөн төдийгүй өмнө нь гар хүрдэг байсан аж. Хохирогч н.Өсөхбаяр хүүгийн ар гэрийнхэн эмнэлэгт үзүүлэхэд шүд нь байгалиараа унаагүй, хатуу зүйлээр цохисноос болж унасан гэж эмч нар хэлсэн байна. Одоогоор энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээгүй байгаа юм байна. Гэтэл багш нар цалингаа 50 хувир нэмүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьж энэ сарын 13-нд орон даяар ажил хаялт зарласан юм. Хэдийгээр эрх баригчид багш нарын цалинг 20 хувиар нэмэх зөвшилцөлд хүрсэн боловч ирэх онд дахин нэмүүлэхээр багш нар эсэргүүцлээ илэрхийлээд байгаа нь хэр зүйд нийцэх вэ?