Цаг уурын байгууллагаас энэ өвөл өмнөх жилүүдээс илүү хүйтрэхийг анхаарууллаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилд тохиогоогүй их хүйтэн болох гэнэ. Энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдаж, харагдац муудаж, халтиргаа гулгаа нэмэгдэж, хээр гадаа байх үед хөлдөж осгож болзошгүйг сэрэмжлүүлэв.
Мөн 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч,шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42- 47 хэмийн хүйтэн. Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -35-аас -40 градус хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжинд хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна” гэсэн байна.