Дэлхийн эдийн засгийн хямрал, хаан гэр бүлд болох нэг хурим, АНУ Хойд Солонгосын тээврийн зангилаанд зоригтой цохилт хийх. Энэ бол ирэх 2018 онд биднийг хүлээж буй үйл явдал гэнэ. Энэ тухай Их Британийн алдарт зөн билигтэн мэдээллээ.
Крейг Хамильтон-Паркер ирээдүйг харах чадвартай. Харин түүний ирэх оны зөн тийм ч таатай бус байх нь бололтой.
Саутхемптоны зөнчийн хэлсэн бүгд бүрэн биелж байгаагүй ч тэрбээр Брексит болон Трампын сонгуулийн ялалтыг зөв хэлж байсан удаатай. Тиймээс ч түүний хэлсэн үгийг сонсох нь зүйтэй.
Энэ удаад тэрбээр YouTube-д бичлэг тавьж, ойрын хэдэн саруудад биднийг юу хүлээж байгаа талаар билгийн нүдэндээ үзсэнээ хуваалцжээ. Түүний хэлснээр хэд хэдэн алан хядах ажиллагаа болох төлөвтэй байна. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэх гэнэ.
Түүний хэлснээр Их Британид олон нийтийг хамарсан ажил хаялт олон болох бөгөөд 2018 онд АНУ-ын цэргийн нэг хөлөг онгоц живэх аж.
Гэхдээ урьдчилан хэлсэн бүхэн тийм ч таагүй биш байна. 2017 онд Хиллари Клинтоныг улс төрийг орхино хэмээн үнэн хэлсэн тэрбээр Хойд Солонгост Ким Чен Уны засаглал суларна гэсэн таатай мэдээ дуулгажээ.
Үнэндээ Крейгийн үзэж буйгаар АНУ-ын цэргийн хүч Хойд Солонгос дахь худалдааны үндсэн замд цохилт өгсний дараа Кимийг ард түмэн нь өөрсдөө түлхэн унагах гэнэ.
Түүнчлэн ханхүү Харри, Меган Маркл нар ирэх онд сүй тавьснаа зарлаж, Тереза Мэй Ерөнхий сайдын суудалдаа тогтож үлдэнэ гэжээ. Крейгийн үзсэнээр Европын холбоонд томоохон хүндрэл үүсч, харин Дональд Трамп ирэх онд огцрох эрсдэлээс зайлсхийж чадах юм байна.
Экологитой холбоотой хэд хэдэн урьдчилсан мэдээлэл хэлжээ. Тухайлбал, Неаполийн ойролцоох нэгэн галт уул сэргэх гэнэ. Энэ нь манай эриний 79 онд Помпеиг сүйрүүлсэн Везувий галт уултай хамааралтай бололтой. Бас нэг байгалийн гамшгийг зөгнөж хэлсэн нь Антарктикийн мөснөөс асар том хэсэг нь тасарч хөвөх гэнэ. Ерөнхийдөө бүх зүйл нь тийм таатай биш байгаа ч сэтгэлээр унах хэрэггүй гэж зөвлөж байна.
Крейг блогтоо “2018 он улс төрийн тэсрэлт, экологийн сүйрлийн жил байх болно. Миний хэлсэн болгоны ихэнх нь хар бараан байгаа ч үүнтэй зэрэгцээд дэлхийн хүн төрөлхтөн оюун санааны хувьд өсөлтөд хүрч байгааг би харж байна. Энэ нь бид Алтан зуун (хүн төрөлхтний түвшин жаргалын үе, соёл, урлаг, шинжлэх ухаанд асар их амжилт гаргах үе) ирж байгаагийн шинж юм” гэж бичжээ.
Зөрчилдөөн, байгалийн сүйрэл зэрэг хүндхэн шалгуурууд нь энэ ертөнц дээр яах гэж ирсэн бэ гэдгийг үнэн мөнийг тайлахыг хүссэн дэлхийн сайхан сэтгэлтэй хүмүүсийг нэгтгэх гэнэ.