Өчигдөр (2017.10.08)орсон их цасанд орон нутгийн зарим зам хаагдаж, хальтиргаа гулгаа үүссэн байна. Энэ сарын 08-9-нд шилжих шөнө Улаанбаатар-Дархан чиглэлийн замд 1000 гаруй иргэн хаагджээ. Энэ дагуу “Баянчандмань АЗЗА”, Дархан АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани яаралтай цэвэрлэж, авто тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн, хөдөлгөөнийг нээжээ.
Зам тээвэр хөгжлийн сайдын тушаалаар өчигдөр Улаанбаатар-Дархан-Уул, Дархан-Уул-Сэлэнгийн автозам, замын байгууламжийг оройн 20:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл түр хаасан юм.
1 comment
УБ-Дарханы замаа засаачээ. Өчнөөн л татвар хураамж авч байж эргээд замаа сайжруулаач. Хариуцсан яамны дарга нь өөрөө явган яваад үз л дээ. машинтай байтугай явган хүн явахад тээглэж унамаар там болсон бна. Ажлаа хийж чадахгүй бол хийж чаддаг хүнд нь ажлаа өгөх чадвартай болооч.
Зам гэх там, сайд гэх садаа 2оо солимоор бна шүү