2016 оны парламентын сонгуулиар УИХ-ын босгыг 40 гаруй шинэ гишүүн давж орж ирсэний нэг нь Д.Гантулга. Гучин нас хүрээгүй, 1987 онд төрсөн залуу гишүүнийг тэгэхэд Монголын лектор төвөөс өрх тусгаарласан “Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн. МАН дахь Зүүний хүчний холбооны буюу УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг. Энэ утгаараа НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнийг холбооныхоо гишүүдтэй зөрчилдөх үед түүнийг өмгөөлөн хэвлэлийн бага хурал зохион байгуулж, акц удирдаж байсан. НАМОХ-ны үйл ажиллагааг МАН-ыг ялагдсан үед чамгүй сайн удирдаж, гар хөлийг нь идэвхтэй байлгах ажлыг сайтар хийсэн гэх мэт тодотголууд дагалдаж байсан юм.
Жилийн дараа УИХ-ын залуу гишүүн бүдрэв. Ингэхдээ хүн тэр бүр нэр холбогдохоос зайлсхийдэг, улстөрчид бол бүр ч их болгоомжлох ёстой дуулианд нэр холбогдсон юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлууд эхлэхээс өмнө ердөө ганцхан мэдээллийн сайтаар цухас цухасхан мэдээлэгдэж, үнэн худал нь мэдэгдэхгүй хэсэг түгжигдсэн дуулианы эзэн нь Д.Гантулга болж таарч, айхтар гэмт хэргийн мэдээллийг сонин, телевиз, сайтууд үерийн ус шиг л урсгах болсон.
Мэдээлэл өнөөдөр өндрөө авчээ. УИХ-ын Ёс зүйн дэд хороо хүлээн авсан өргөдлийнхөө мөрөөр Д.Гантулгын асуудлыг хэлэлцэхээс татгалзах юмгүй болжээ. Гэхдээ дэд хорооны гишүүд УИХ-ын гишүүнийг хуулийн байгууллагын эрх бүхий төлөөлөгч шиг байцаахаас эмээсэн үү, түүнийг хувь хүний хувьд эвгүй байдалд оруулаад яах вэ гэж үзсэн үү. Эхний удаад Д.Гантулгаас бичгээр тайлбар авах нь зөв хэмээн шийджээ.
Д.Гантулгад цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэрэгт прокурорын байгууллага хяналт тавьж буй. Хохирогчдын талд хохирогч хэмээн яригдаж буй залуу бүсгүй болон түүний эгч Ч.Саранзаяа болон “Өмгөөлөгчдийн Веритас Партнерс” компани, Хүний эрхийн өмгөөлөгч хэмээн өөрийгөө нэрлэдэг Ичинноров нарын хүмүүс зогсож байна. Эдний дунд аливаа дуулиан шуугианыг төрүүлэхдээ чадмаг, шүгэл үлээгчид байж байгаа. Хуулийн байгууллага үүссэн асуудлыг шалгаж дуусаагүй байгаа нь одоохондоо шүгэлдэгчдэд давуу тал болж өгөх аж.
Үүнтэй зэрэгцэн олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээлэл Д.Гантулгыг УИХ-аас эргүүлэн татах ёстой гэсэн байр суурийг эрчимтэй хөндөх болов. Нэр холбогдсон ноцтой гэмт хэргийнхээ талаар Д.Гантулга Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Энэ нь УИХ-ын гишүүний ёс зүйд хэр нийцэж байгаа вэ. Ийм ёс зүйтэй хүн Монголын төрд байх ёстой юу гэсэн асуулт энэ байр суурийг дагалдах аж. Оффшор дансныхаа талаар Төрийн ордонд мэдээлэл өгөөд уучлал гуйгаад сууж байсан. Бас энэ ордонд төр мафижлаа гэсэн баримтгүй цуурхал тараасан УИХ-ын гишүүд байж л байсан. Хэн ч тэднээс ёс зүйн хариуцлага тооцохыг шаардаж байгаагүй. Харин энэ удаа хамгийн залуу гишүүн Д.Гантулга ердийн биш шахалтад өртөөд байгаа нь сонирхол татахгүй байхын аргагүй.
Тэр олны ам дамжин яригдаж байгаа гэмт хэргийн талаар мэдээлэл хийхдээ үгийн алдаа хийж, гэнэн загнасан. Гэнэ алдаж унагасан тэр үгийг залуу хүнээс гарч болох алдаа гэж харж болно. Гэхдээ хамгийн гол асуудал бол олонд алдаршсан нэр хочыг авахад хүргэсэн хэвлэлийн хурлыг Төрийн ордонд хийх зөвлөмжийг Д.Гантулгад хэн өгсөн юм бол?. Хэвлэл мэдээлэл шуугиж, хуулийнхан мэр сэр асуултуудад тийм ч юм шиг, үгүй ч юм шиг хариулт өгч, сошиал ертөнц бүхэл бүтэн давалгаа үүсгэж байхад түүнийг гал руу түлхэх найз нөхөд, зөвлөгчид дэргэд нь байж байсан гэж үү.
Нэгэнт бүдэрсэн Д.Гантулгыг одоо цааш нь түлхэх асуудал яригдаж байна. Бүр түүнийг УИХ-аас эргүүлэн татаж, оронд нь зохицуулагдах хууль журмын дагуу өөр нэгэн хүнийг УИХ-д оруулж ирэх асуудал хөндөгдөөд байгаа. Тиймээс энэ бүх ажиллагаа хоорондоо ямар нэгэн үзүүрээр холбогдоод байгаа юм биш биз. Тэр ямар нэгэн зохион байгуулалттай “улс төр”-ийн золиос болчихсон байж мэдэх биш үү. Гэх мэт ийм асуултууд гарцаагүй сонирхол төрүүлэх болов.
Дуулиан цааш үргэлжилсээр залуу гишүүн тун удахгүй улс төрөөс “явж” ч магадгүй юм. Ингэвэл тэр ахиад энэ тогоонд хөл тавихгүйгээр бүр мөсөн явах байх. Түүнд эргэж ирэх нүүр байхгүй. Бас сонгогчид ч хүлээж авахгүй. Гэхдээ энэ залуу өөрийнхөө амьдралаар, өөрийн гаргасан алдаагаар залууст том жишээ үзүүллээ.
Төлөвшөөгүй, нялхаараа шахам нам эвсэл холбоо даган гүйсээр, хэн нэгний зорилгод ашиглагдаж явсаар улстөрч болчихдог хэмээн эндүүрч яваа олон олон залуус Д.Гантулгаас суралцах байх. Биеэ хаана хэрхэн авч явж, хаана хэнтэй юу ярихаа төлөвлөж чаддаг, дотроо бодолтой, доороо суурьтай байхгүй бол нэг л өдөр замд нь татсан үл мэдэгдэх олсонд тээглэн унана. Ингэхдээ чангахан унана.
Д.ХАЛИУН
6 comments
Дээр үед би 27 настайдаа сумын намын хорооны дарга болов Эхлээд намайг НДС-д 2 жил сургасан тэгээд аймгийн НХ-ны товчоогоор оруулж дарга болговоо.Гэхдээ тэр үеийн намын гишүүд,ахмад дарга нар хазгай гишгүүлэхгүй шүү дээ.Залуу хүн болохоор тоглож наадах байх боловч олон дотор биеэ авч явах хэм хэмжээтэй.Ер нь нийгэм нь задгай бүхний хүний эрх яавал яаг гээд орхидог нийгэмд бол залуу хүн алданаа.Нэг их ардчилал хууль эрх яриад хэрэгжүүлдэггүүй улс оронд төрийн түшээ нь алданаа,хүнд олзлогдоноо,хахууль,урхи мэхэнд орноо.
Юуны чинь улс төрийн золиос болно гэж гэмт хэрэг хийсэн л бол тэр хүн хариуцлагаа хүлээх ёстой. Тэгээд энэ эрүүгийн элементийг нам нь өмгөөлөөд авч үлдэх бсийм уу. Битгий тэгж худлаа хийрхсэн юм бичиж бай.Энэ нэг сэтгүүл ухаантай юмнууд
зөв
Zugeer l zailuulaachee.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
mi ovogt exleed jenkog ungax zorilgoor zaluusaa xuvaaritaigaar turiin ordond zusen buriin medegdluud xiilgen teriigee bux tv r songuuliin xuuli churchin tsatsuulj ix tongichisondoo . tegeed udalgui ene yavdal boloxoor ter inderee axin ashigluulaad nuguux ni tenegteed bur balrav. odoo eniig xen ch xamgaalaxgui bolson
Сумын дарганарыг хүүхэн олж өг гээд байдаг залуучууд зарим нь сайд дарга нар болоод л байна даа!