Замын цагдаагийн албаны хяналт шалгалтаар өчигдөр (2017.10.03) согтуугаар жолоо барьсан 81 жолоочийг илрүүлж, зам тээврийн осолтой холбоотой 85 үйлдэлийг шалгаж эхэлсэн байна.

Нийт таван иргэн орон нутгийн замд амиа алдаж, хоёр хүн бэртсэн хэрэг гарчээ. Төв аймгийн нутаг дэвсгэрт жижиг суудлын тэрэг осолдож, дөрвөн хүн нас барсан байна. Мөн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэв гэх газар тус сумын харъяат 54 настай Ц нь согтуугаар автомашин жолоодох үедээ 48 настай М-ийн жолоодож явсан HINO PROFIA автомашинтай мөргөлдөж зорчиж явсан  48 настай эрэгтэй А-гийн амь нас хохирчээ. Талийгаач аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байхдаа шархаа дийлэлгүй нас барсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн