Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Г.Байгалмааг өчигдөр (2017.10.02) томиллоо. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан улс төрийн туршлагатай боловсон хүчин юм.
Г.Байгальмаа нь хуульч эрхзүйч мэргэжилтэй. Олон нийтэд барилгын салбарын хууль эрх зүйн шинэчлэл, шинэ сумын төв төсөл, орон сууцны ипотекийн зээлийг ажил хэрэг болгосон гэдгээрээ танигдаж УИХ-ын сонгуульд хоёр удаа нэр дэвшсэн.