Шопинг хийх нь сексээс ч илүү таашаал авчирдаг болохыг MyndPlay нейро компьютерийн интерфейсийг боловсруулсан компанийн судалгаа харуулж байна. Хүмүүсийг худалдан авалтаар нь хоёр ангилалд хувааж болох аж. Эхнийх нь хувь хүн гэдгээ тодруулсан зүйл худалдан авахыг хичээдэг хүмүүс, нөгөө нь орчин тойронтойгоо нийцэж, моод дагах гэж дэлгүүр хэсдэг хүмүүс гэнэ.
Судлаачид туршилтад оролцогчдын тархины гамма хэмнэлд дүн шинжилгээ хийгээд эхний бүлгийн хүмүүсийн 84 хувь нь дэлгүүр хэсэх үедээ секс, тэмцээнд ялалт байгуулснаас ч илүү таашаал авдаг болохыг тогтоосон байна. Харин хоёр дахь бүлгийнхэнд ядрах, оюуны ачаалал буурах зэрэг эсрэг нөлөө үзүүлдэг аж.
Эх сурвалж: The New York Post
1 comment
bi l lav 2 daxi bvlegt ni xamragdax yum bj ….