Оросын “Нэгдмэл хамгаалалт” бүс хоорондын хүний эрхийг хамгаалах байгууллагаас хүүхдүүд нь архи, тамхи худалдан авсны төлөө эцэг эхийг нь торгох санал гаргажээ. Энэхүү хуулийн төслийг Төрийн думын эрүүл мэндийг хамгаалах хороогоор хэлэлцүүлэхээр болсон байна.
Хуулийн төсөл зааснаар хүүхдүүд нь архи худалдан авсны төлөө эцэг, эх, эсвэл хууль ёсны асран хамгаалагч нь 3000-5000 рублийн торгууль төлөх юм байна. “Худалдагч нар олон худалдан авагчтай болохоор бүгдээс нь паспортыг нь шалгаж чаддаггүй. Тиймээс худалдагчийг ч, насанд хүрээгүй худалдан авагчдыг ч хариуцлагад татах ёстой” хэмээн хуулийн төслийг санаачлагч, өмгөөлөгч Марат Аманлиев мэдэгджээ.
Эх сурвалж: RT