УИХ-д 65 суудал авсан МАН-ын бодлого тодорхойлогчид ойрын үед АН-ын алдааг давтан Засгийн газраа огцруулах асуудлыг хэлэлцээд завгүй гүйлдэж байгаа. Шадар сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар эхэлсэн Засгийн газрыг огцруулах ажиллагаа УИХ дахь МАН-ын 65 гишүүнийг хоёр тэнцүү хуваагдахад хүргэж, асуудал одоогийн байдлаар гацаанд орчихоод байж байна.
Анхаарлын төвд байгаа эрх мэдлийн төлөөх дажин МАН-ын дунд шатанд өрнөж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Жижиг гэж хэлэхээргүй энэ “зодоон”-ыг Засгийн газрыг огцруулах асуудал нэлээд сайн халхалж байгаа юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа татгалзах санал гаргаад 10-аад хонож байна. Харин түүний эзгүйрч байгаа энэ орон зай МАН-ын Нийслэлийн ИТХ дахь амбицийг хөдөлгөж эхэлжээ.
Одоо энд 60 тэрбумын эзнийг суудлыг хэн залгамжлах вэ гэсэн дажин ид өрнөж байна. Нийслэлийн ИТХ-ын дарга болохоор “Оюуны ундраа” группийн эздийн нэг С.Амарсайхан хор найруулаад эхэлжээ.
С.Амарсайханыг “газрын дээрэмчин” хэмээн МАН-ын Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлчүүд битүүхэн нэрлээд авчээ. Оюуны-Ундраа групп 1939 оны Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан Зөвлөлтийн цэргүүдийн дурсгалын хөшөө сүндэрлэдэг Зайсан толгойг бөөрнөөс тасдаж аваад барилга барьчихсан.
Зайсан толгойн талыг “идэж” энгэрт нь барьсан “Зайсан хилл” хэмээх уг цогцолбор нийслэлчүүдийн амралт зугаалгын гол цэгийн орц, гарцыг давхар хаачихсан байгаа. Тиймээс нийслэлчүүд “газрын дээрэмчин” гэдэг нэр хайрласан юм болов уу. Үүнээс гадна Зайсан толгойн замын ард байрлах олон давхар шилэн барилга Оюуны ундраа группийнх.
Их тэнгэрийн амны ойролцоо хашсан тусгай газарт энэ компани 1000 айлын хаус барихаар зэхэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байх юм. Ийнхүү Зайсан хавийн газрыг “дээрэмдэж” суугаа С.Амарсайхан төлөөлөгчид нийслэлийн ИТХ-ын МАН-ын гишүүд тийм ч таатай хандахгүй байгаа аж.
Ц.Сандуйгийн суудал ийнхүү үнэд хүрч нийслэлийн ИТХ-д “дайны хажуугаар дажин” гэдэг зүйл болж эхэлжээ. Энэ бүгдийг зүгээр л сонсоод хараад өнгөрөх үү, хүмүүс ээ. Ийм хүн хотын Иргэдийн хурлыг даргалах үед энгийн номхон иргэдэд зуслангийн газар олддог болов уу. Тэгээд хотоо “60 тэрбум”-ын эзнээс салгаад “газрын дээрэмчин”-д өгчих үү, нийслэлчүүдээ!
Оюуны-Ундраа группын Зайсан толгой дахь эзэмшлийн барилгууд:
Зайсан толгойг тасдаж барьсан барилга
Их тэнгэрийн аманд баригдаж байгаа энэ барилгын ойролцоо тус компанийн 1000 айлын хаус баригдах гэж буй.
Д.ХАЛИУН
3 comments
За энэ Оюуны ундраагийн ах дүүс бол төрд шургах бүртээ мөнгө хусдаг гарууд. Отгонбаярын олон мянган булхай луйвар бий. Дүү нь одоо шүлсээ үсэргэн төрд шунаж байна
увсынхан илүү хулгайч гэдэг нь батлагдсан зүйл дээ уг нь
Та Зайсангийн иргэдийн газрыг хотын мэдэлд оруулаач