Есдүгээр сарын 1, гэрэл зургийн сурвалжлага

Мөнгөн хонхны дуу цангинаж хүүхэд багачууд өнөөдөр (2017.09.01) будаг нь ханхалсан шинэ анги танхимдаа хөөр баяр дүүрэн орж байна. Хүүхэд насны хамгийн гэгээн дурсамж эрдмийн баярын энэ өглөө аав ээжүүд ч бас хүүхдүүдтэйгээ адилхан догдолдог.
Цэцэрлэгийнхэ өхөөрдөм тоглоом дундаас хичээлийн танхимд шууд л сурагч болон ирэх зургаан настнууд ч бас өөрсдөө өхөөрдөм байдаг. Зарим нь аав ээжээ даган мэгших, амттайхан зүүднээсээ сэрж чадаагүй нойрмоглон эвшээх ийм л дүр зураг өртөөлнө. Энэ өглөө Нийслэлийн Баянгол дүүргийн 113 дугаар дунд сургууль 200 гаруй шинэ багачуулаа хүлээн авч байна. Тус сургуульд 2017-2018 оны хичээлийн жилд 1600 хүүхэд суралцах аж. Мөн Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн эрдмийн баярын нээлт 08:00 цагт эхэлж, нэгдүгээр ангид элсэн сурч буй алдрай бяцхан багачуул сурагчийн тангарагаа өргөлөө.
Зургаан настануудын дүү нар ч бас цэцэрлэгт ээж ааваасаа салж багш нарынхаа гараас хөтлөн орох дургүй байгаа нь хэний ч хайрыг татна. Эцэг эхчүүд бяцхан охидоо цагаан даашинз, үсний хавчаараар гоёсон нь яг л гүнж шиг харагдана. Хөвгүүдээ ч бас бяцхан жентэлмэн болгосон байв. Ингээд есдүгээр сарын 1-ны өглөө хийсэн фото сурвалжлагыг хүргэе.